Шууд Chart

Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөл хуралдлаа

2023-12-22 09:39:58

Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан өчигдөр боллоо. 

Хуралдаанд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, НДҮЗ-ийн дэд дарга Ц.Сүхбаатар, НЗҮЗ-ийн гишүүн Р.Сансармаа, Л.Төр-Од, Б.Баяраа, Э.Энхжаргал, Х.Буянжаргал, НДҮЗ-ийн ажлын албаны дарга Г.Банзрагч, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батжаргал, НДЕГ-ын дарга Л.Мөнхзул, НДЕГ-н Санхүү бүртгэлийн газрын дарга Б.Даваахүү, НДЕГ-н Бодлогын хэрэгжилт судалгааны газрын дарга Ц.Ганцэцэг, НДҮЗ-ийн ажлын албаны аудитор, шинжээч Э.Одонтуяа, НДҮЗ-ийн ажлын албаны аудитор, шинжээч Л.Ган-Өлзий, НДҮЗ-ийн ажлын албаны мэргэжилтэн О.Батцэцэг, НДҮЗ-ийн ажлын албаны мэргэжилтэн Ч.Ганхуяг нарын бүрэлдэхүүнтэйгээр дараах 10 асуудлыг хэлэлцлээ. Тодруулбал, 

-Өр, авлагын талаарх танилцуулга

-“2023 оны төсвийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай” НДҮЗ-ийн тогтоолын төслийн танилцуулга

-“Нэрийн дансны 2023 оны орлогод тооцох хүүгийн хэмжээг тогтоох тухай” НДҮЗ-ийн тогтоолын төслийн танилцуулга

-“Тэтгэвэр авах дундаж хугацааны илэрхийлэл тогтоох тухай” НДҮЗ-ийн тогтоолын төслийн танилцуулга

-“Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг арилжааны банканд байршуулах мөнгөн хадгаламжийн хүүгийн доод хэмжээг тогтоох тухай” НДҮЗ-ийн тогтоолын төслийн танилцуулга

-“Тогтоол хүчингүй болгох тухай” НДҮЗ-ийн тогтоолын төслийн танилцуулга /2013 оны 34 дүгээр тогтоолоор баталсан Даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тооцох журам, 2015 оны 27 дугаар тогтоолоор баталсан Нийгмийн даатгалын байгууллагаас иргэн /хуулийн этгээд/-д мэдээлэл, лавлагаа олгох журам/

-“Ажлын албаны бүтэц, ажиллах журам батлах тухай” НДҮЗ-ийн тогтоолын төслийн танилцуулга

-“Хуралдааны журам батлах тухай” НДҮЗ-ийн тогтоолын төслийн танилцуулга

-“Олон нийтийн хяналтын зөвлөлийн дүрэм батлах тухай” НДҮЗ-ийн тогтоолын төслийн танилцуулга

-“Мэргэжлийн хорооны ажиллах журам батлах тухай” НДҮЗ-ийн тогтоолын төслийн танилцуулга хийлээ гэж ХНХЯ-наас мэдээллээ. 


Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөл хуралдлаа   
Үзсэн: 1882 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй