Үнэт цаасны арилжаа өмнөх оноос 21 дахин өссөн гэж Монголын хөрөнгийн биржээс мэдээллээ.
Монголын хөрөнгийн бирж үнэт цаасны зах зээлийг идэвхжүүлэх, зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, иргэдийг хөрөнгийн зах зээлийн мэдээллээр хангах зорилгоор “Үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг"-ийг хийлээ.
Өдөрлөгөөр дамжуулан иргэд ногдол ашгийн мэдээ, хөрөнгө оруулалтын зөвлөгөө, үнэт цаастай холбоотой санал хүсэлт, мэдээлэл авах боломжтой гэлээ.
Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирал Х.Алтай ингэж ярилаа.
Өнөөдрийн байдлаар үнэт цаасны зах зээл дээр нийт 610 орчим тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж ажиллаж байна.
Үнэт цаасны арилжаа өмнөх оноос 21 дахин өсжээ | ||
Үзсэн: 953 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.