Шууд Chart

“Эрдэнэс Тавантолгой” ХК биржээр хамгийн өндөр дүнтэй борлуулалт хийлээ

2023-12-23 12:36:57

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр 175 багц буюу 1.1 сая тонн коксжих нүүрс арилжлаа.

Биржийн арилжаа эхэлснээс хойш хамгийн өндөр дүнтэй борлуулалтыг өчигдөр хийлээ.

Арилжаанд нийт 5 худалдан авагч оролцсон бөгөөд тонн тутмыг 172.3 ам.доллароос эхлэн дуудаж, 174.8 ам.долларт хэлцэл хийгдлээ.

Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 65 удаагийн арилжаагаар 1,264.7 сая ам.долларын үнэлгээ бүхий 9,7 сая тонн нүүрсийг Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан арилжаад байна.

Эх сурвалж: “Эрдэнэс Тавантолгой” ХК


“Эрдэнэс Тавантолгой” ХК биржээр хамгийн өндөр дүнтэй борлуулалт хийлээ  
Үзсэн: 2706 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-12-24 08:17
Ийм дүнтэй нүүрсээ гаргаад байвал монгол хөгжинө шүү.баяр хүргэе амжилт.
Зочин [127.0.0.xxx] 2023-12-24 01:30
Баяр хүргэ гэдэг үг хэлээгүй уджээ хөөрхий сайхан мэдээ бна аргагүй шдэ хулгайч нарыг Энхбаяр намнасан бхоор бүгд алга боллоо баярлалаа та нартаа

Бидэнтэй нэгдээрэй