![](/uploads/202312/news/thumb/c8c065abb1e594908b410bd7397c7a5f_x3.jpg)
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Ганхүү Дэлхийн банкны зөвлөх Ян Хуан, эдийн засагч Наталья Милан, мэргэжилтэн Н.Монголмаа нарын төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Дэлхийн банкны санхүүжилтээр хамтран хэрэгжүүлж буй "Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл"-ийн явцтай танилцаж санал солилцлоо.
2023 онд төслийн хүрээнд хийгдсэн ажил болон 2024 оны төлөвлөгөөг хэлэлцэж тодорхой асуудлуудыг шийдлээ.
Мөн Эрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөрийн хэрэгжилт болон бичил бизнес эрхлэгчдэд олгох зээлийн асуудлыг хэлэлцэж худалдан авах ажиллагаатай холбоотой асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэхээр тохиролцлоо гэж ХНХЯ-наас мэдээллээ.
Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа | ||
Үзсэн: 901 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.