Шууд Chart

ДАШТэмцээнээс морьт харваачид мөнгө, хүрэл медаль хүртлээ

2023-12-24 11:01:45

Монгол улсын морьт харвааны тамирчин О.Түмэнбаяр ДАШТ-ээс мөнгө, хүрэл медаль хүртлээ Дэлхийн морьт харвааны холбооноос Саудын Арабын Хаант Улсад зохион байгуулсан ДАШТ болох “Al-Ula Horseback Archery World Cup” 12 дугаар сарын 16-18 хооронд зохион байгуулагдаж, “Хан Монгол” морьтны клубын тамирчин О.Түмэнбаяр, П.Пүрэв-Очир, “Намнаа” академийн тамирчин О.Мөнхбаясгалан, Н.Алтанхуяг нар амжилттай оролцон өнөөдөр эх орондоо ирлээ. Тэмцээнд хагас финалын шатнаас эрхээ авсан 11 улсын 44 тамирчин хүч, мэргэнээ сорьж, гурван төрлөөр өрсөлдсөн /Kassai, serial shot, oabaq/ байна. Монгол улсын морьт харвааны тамирчин О.Түмэнбаяр “Kassai” төрлөөр мөнгө, хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлсэн бол багийн нийт дүнгээр манай улс 4-р байранд оржээ. Тамирчдыг “Хүдэр Эрдэнэ” ХХК дэмжин, ивээн тэтгэж ажилласан байна.

Нийтэлсэн: Т.Урангуа

ДАШТэмцээнээс морьт харваачид мөнгө, хүрэл медаль хүртлээ   
Үзсэн: 1524 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-12-24 19:09
Хөөе та нар наад явсан хүмүүсээ гүйцэд судлаад бичээд бас Монгол стант багын ахлагч Болдбаатар гэж хүн бас хамтдаа явсан гэгээн төрх нь байх юм. Мэдээ тавьж байгаа бол судал айн.
Зочин [127.0.0.xxx] 2023-12-24 23:04
явсан л болохоос тэмцээнд ороогүй биз дээ

Бидэнтэй нэгдээрэй