Шууд Chart

Залуучуудын Олимпийн наадам маргааш эхэлнэ

2014-08-15 16:55:41

Манай урд хөршийн Нанжин хотод энэ сарын 16-28-ны өдрүүдэд дэлхийн залуучуудын Зуны Олимпийн хоёрдугаар наадам болно. Энэ удаа 198 орны 3600 гаруй тамирчин спортын 28 төрөлд өрсөлдөнө.

Манай улсаас жүдо, чөлөөт бөх, буудлага, хүндийн өргөлт гэсэн спортын дөрвөн төрөлд таван тамирчин “Нанжин-2014”-т оролцох аж.

Гватемала улсын нийслэл Гватемала хотод 2007 оны VII сард чуулсан ОУОХ(LOC)-ны ээлжит 119 дүгээр чуулганаар ОУОХ-ны ерөнхийлөгч асан, Жак Роггегийн санал санаачлагыг чуулганы гишүүд хэлэлцэн дэмжсэнээр залуучуудын анхдугаар олимпийн наадам хөшгөө нээсэн гэдэг.

Залуучуудын зуны анхдугаар наадам 2010 оны наймдугаар сарын 14-26-нд Сингапур улсад зохиогдсон түүхтэй.

Тэрхүү наадамд 205 орны 3517 тамирчин спортын 25 төрөлд өрсөлдсөн юм. Харин манай улсаас спортын долоон төрөлд 11 тамирчин хурд хүчээ сорьсноос Б.Батцэцэг (эмэгтэй, чөлөөт бөх), Г.Эрдэнэболд (спортын гимнастик) нар алтан медаль, жүдочин О.Дөлгөөн (багийн төрөл) хүрэл медаль хүртэж, Монгол Улсын баг, тамирчид багийн дүнгээр 32 дугаар байр эзэлж байжээ.    

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Залуучуудын Олимпийн наадам маргааш эхэлнэ  
Үзсэн: 1449 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй