Шууд Chart

БНХАУ болон ОХУ-ын хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарь гарсан байна

2023-12-24 12:32:41

Ирэх Баасан гарагт Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны өдөр тохиож байна. Энэ сарын 29-нөөс нэгдүгээр сарын 1 хүртэл бүх нийтээрээ амарна.

Эдгээр өдрүүдэд БНХАУ, ОХУ-ын хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарь гарсан байна.

Хуваарьт дурдсанаар олон улсын нислэг, галт тэрэгний тээвэрлэлт хэвийн байх бол зарим авто замын боомтууд ажиллахгүй юм байна.

Тодруулбал Монгол, Оросын хилийн Алтанбулаг, Эрээнцаваас бусад авто замын боомтууд эдгээр өдрүүдэд 1-7 хоногоор түр хаана.

Харин Монгол, Хятадын авто замын бүх боомт арванхоёрдугаар сарын 29, 2024 оны нэгдүгээр сарын 1-нд ажиллахгүй.

Нийтэлсэн: Т.Урангуа

БНХАУ болон ОХУ-ын хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарь гарсан байна   
Үзсэн: 1891 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй