Шууд Chart

“Go Mongolia” түлхүүр үг Монгол Улсыг олон улсад илэрхийлнэ

2023-12-24 14:01:56

Монголд зочлох жилийн хүрээнд “Welcome to Mongolia" түлхүүр үг нь  Монгол Улсын брэнд өнгө төрхийг тодорхойлж байсан бол цаашид “GO MONGOLIA” үндэсний брэнд аялал жуулчлалын салбараас гадна, эдийн засгийн салбар, нийгмийн хөгжлийн чиг хандлага, үндэсний нэгдмэл үнэт зүйлийг шингээсэн Монгол Улсын нэгдсэн дүр төрх, онцлог, мөн чанарыг илэрхийлэх түлхүүр үг болхоор болж байна. 

Монгол Улсыг олон Улсад илэрхийлэх түлхүүр үг “GO MONGOLIA” нь залуус давамгайлсан өнөөгийн нийгэмд “Өөдөө тэмүүлэх Монгол” гэдэг утгыг багтаажээ. Өөрөөр хэлбэл олон Улсад “Монголд зочилж шинийг мэдэр”, “Монголд очиж өөр хаана ч олохгүй шинэ боломжийг ол” гэх мэт салбар бүрийг сурталчилж болох өргөн утга, агуулгыг багтаасан энгийн, оновчтой түлхүүр үг болсныг хамтарсан судалгааны багийнхан хэлж байна.  

“Go Mongolia” түлхүүр үгийг “Mongolia.Always.Moving” гэх уриа үгс дагалдах бөгөөд зогсолтгүй шинэчлэгдэх, сэтгэл хөдөлгөм гэсэн агуулгыг илэрхийлэх юм.  

Монгол Улсыг олон улсад илэрхийлэх уг түлхүүр үгийг Соёлын яам болон Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо хамтран гүйцэтгэсэн байна.

 

Нийтэлсэн: Т.Урангуа

“Go Mongolia” түлхүүр үг Монгол Улсыг олон улсад илэрхийлнэ   
Үзсэн: 1308 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй