Шууд Chart

Гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээлэл өсжээ

2023-12-25 14:10:22

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр боллоо. Гэмт хэрэг, зөрчлийн талаар Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд дарга Б.Оюутболд:

-Өнгөрсөн 14 хоногт 15,549 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн нь өмнөх 14 хоногоос 227 нэгжээр буурсан үзүүлэлт. Гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээлэл 13, зөрчлийн шинжтэй дуудлага мэдээлэл 176, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл 23 нэгжээр тус бүр өссөн.

Нийслэлийн Засаг даргын захирамжаар архины хамааралтай, биеэ авч явах чадваргүй, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж ухаангүй гудамжинд унасан, орон гэргүй тэнэмэл 214 иргэнийг “Дөлгөөн минж”, “Шинэ амьдрал ялагч”, “Тэрэм-Уул”, “Нийгмийн хамгааллын тусгай төв” зэрэг долоон төрийн бус байгууллагад хүргэсэн. Сүүлийн 14 хоногт 47 хүнийг дээрх төрийн бус байгууллагуудад, 225 иргэнийг яаралтай тусламжийн төв болон дүүргийн эрүүл мэндийн төвд, 63 иргэнийг ар гэрт нь хүлээлгэн өгч ажилласан хэмээлээ.


Гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээлэл өсжээ  
Үзсэн: 751 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй