Шууд Chart

Нийслэлд нэн шаардлагатай нарийн мэргэжилтний судалгааг гаргана

2023-12-25 14:12:35

Энэ сарын 25-ны өдөр болсон Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар дараах үүрэг даалгаврыг өглөө.

  • Цаг агаар хэт хүйтэрсэн нөхцөлд авах арга хэмжээний талаарх төлөвлөлтийг олон улсын туршлагыг судалж боловсруулах,
  • Нийслэлд нэн шаардлагатай нарийн мэргэжилтний судалгааг гаргаж, энэ дагуу хамтын ажиллагаатай хотуудад боловсон хүчин бэлтгэх боломжийг судлах,
  • Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, 14 хоног тутам хэрэгжилтийг хянах,
  • Зарим замын хөдөлгөөнд зохион байгуулалт хийж, тэмдэг, тэмдэглэгээг байршуулах,
  • Шуурхай бүр дээр 2024 оны худалдан авах ажиллагааны явцыг танилцуулах,
  • Газар чөлөөлөх ажлын явц, гүйцэтгэлийг танилцуулах,
  • Инженерийн шугам сүлжээний бэлэн байдлыг танилцуулж, шаардлагатай авах арга хэмжээ, түүнтэй холбоотой гарах зардлын мэдээллийг танилцуулах,
  • Шугам сүлжээний засвар шинэчлэлийг нэгдсэн байдлаар эхлүүлж, төрийн байгууллагуудын уялдаа холбоог хангах,
  • Үерээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийх ажлуудын төлөвлөгөөг батлуулах,
  • Ирэх оны тохижилтын ажлын төлөвлөгөөгөө танилцуулах,
  • СӨХ-ны тухай хуулийн төслийг яаралтай боловсруулах,
  • Шинэ жилийн амралттай холбоотойгоор холбогдох байгууллагууд бэлэн байдлаа хангаж, жижүүр ажиллуулах зэрэг үүрэг даалгавар өглөө.

Нийслэлд нэн шаардлагатай нарийн мэргэжилтний судалгааг гаргана  
Үзсэн: 964 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Electrical engineer [127.0.0.xxx] 2023-12-25 17:50
Byteen baiguulaltand oroltsood hiij byteemeer l bna. Daana ch MAN bish

Бидэнтэй нэгдээрэй