Шууд Chart

Сурагчид ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдэд бэлэг гардууллаа

2023-12-25 14:14:31

Шинэ жилийн баярыг тохиолдуулан гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 18 дугаар дунд сургуулийн Герман хэлний багш болон ахлах, дунд ангийн сурагчид хамтран Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж буй хүүхэд багачуудыг баярлуулахаар зорьжээ.

Энэ дагуу тус төвийн Хүүхдийн мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж буй 30 хүүхдэд гарын бэлэг гардуулж, Нийгмийн эрүүл мэндийн албанд 20 бэлэг хүлээлгэн өглөө.

Бяцхан үйлчлүүлэгчдэд маань эрүүл энхийг хүсч, баярын уур амьсгалыг мэдрүүлэхээр зорьсон 18 дугаар сургуулийн Герман хэлний багш болон ахлах, дунд ангийн сурагчдад  эмнэлгийн хамт олны зүгээс талархал илэрхийлье гэж ГССҮТ-өөс мэдээллээ.


Сурагчид ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдэд бэлэг гардууллаа  
Үзсэн: 862 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй