Шууд Chart

Хувиараа бизнес эрхлэгчид ирэх оноос ХХОАТ-ыг нэг хувиар төлнө

2023-12-26 16:51:58

Хувиараа бизнес эрхлэгчид ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Хувь хүний орлогын албан татварыг 10 биш нэг хувиар төлнө.

Хуульд орсон өөрчлөлтөөр 10 хувийг нэг хувь болгож бууруулсан байна. Өмнө нь олсон орлогоосоо зардлаа хасаад үлдсэн дүнгийн 10 хувийг татварт төлдөг байсан. Харин шинэ хуулиар заавал зарлагын баримт цуглуулахгүй нийт орлогоосоо хэмжээ хамаарахгүйгээр 1 хувийг татварт төлөх боломжтой боллоо.

Татварын ерөнхий газрын Татварын улсын байцаагч н.Ундармаагийн яриаг сонсоно уу.

Энэ заалт нь бизнес эрхлэгчдийн хувьд татварын ачааллыг бууруулж өгсөн, үйл ажиллагаагаа цааш өргөжүүлэхэд дэм болохуйц өөрчлөлт гэж шинжээчид харж байна.


Хувиараа бизнес эрхлэгчид ирэх оноос ХХОАТ-ыг нэг хувиар төлнө  
Үзсэн: 752 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй