Шууд Chart

“Хүслийн жигүүр” үзэсгэлэн гаргалаа

2023-12-27 08:57:43

Үйлдвэрлэл урлалын политехник коллежийн Урлал дизайны тэнхимийн зургаан ангийн 88 суралцагч “Хүслийн жигүүр” бүтээлийн үзэсгэлэнгээ гаргалаа.

Урлал дизайны тэнхмийн суралцагчид өөрсдийн сурч мэдсэнээ бататган, ур чадварын үнэлгээгээр шалгарч  олон нийт, эцэг, эх, асран хамгаалагчдад бүтээлийн үзэсгэлэнгээ нээлттэй толилуулж байгаа юм.

Хүүхдийн урлан бүтээх төвтэй хамтран сүүлийн хоёр жил дараалан зохион байгуулж байгаа энэхүү үзэсгэлэнд ардын өв уламжлалыг хадгалсан

  • уран сийлбэр,
  • үнэт эдлэлийн дархан,
  • зураач чимэглэлч,
  • арьсаар гар урлалын зүйл урлаач,
  • чимэглэх урлаг,
  • хэвлэлийн график дизайнч мэргэжлээр төгсөгчдийн онцлог бүтээлүүд дэлгэн тавигджээ.

Үзэсгэлэнгийн нээлтэд БШУЯ, БЕГ, Соёлын яамны төлөөллүүд болон бусад зочин төлөөлөгчид оролцлоо.

Сонирхуулахад, 2023-2024 оны хичээлийн жилийн 1-р улиралд тус коллежийг 22 ангийн 513 суралцагч төгсөх юм гэж БШУЯ-наас мэдээллээ. 


“Хүслийн жигүүр” үзэсгэлэн гаргалаа   
Үзсэн: 1060 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй