Шууд Chart

Black pink хамтлагийн Лиса инстаграмдаа зуун сая дагагчтай болж түүх бүтээлээ

2023-12-27 12:30:42

Алдарт Blackpink хамтлагийн гишүүн Лиса инстаграмдаа 100 сая дагагчтай болжээ. Энэ үзүүлэлт нь хамгийн хурдан зуун саяд хүрсэн Ази алдартан, анхны к-поп уран бүтээлч болж байна.  

Лиса энэ амжилтыг гаргасан анхны К-поп артист болоод зогсохгүй хамгийн их дагагчтай Тайланд алдартнуудын нэг болжээ. Мөн Азийн алдартнуудын дунд гуравдугаарт жагсаж байгаа нь дэлхийн хэмжээний алдартай гэдгээ батлаад байгаа аж.  

Дагагчдын өсөлтийн урьдчилсан мэдээгээр түүнийг 2024 он гэхэд 100 сая дагагчтай болж, бас нэгэн томоохон амжилтыг гаргана хэмээн таамаглаж байсан хэдий ч ийнхүү шинэ он гарахаас өмнө 100 сая дагагчтай болж түүх бүтээж байна. 

Нийтэлсэн: Т.Урангуа

Black pink хамтлагийн Лиса инстаграмдаа зуун сая дагагчтай болж түүх бүтээлээ  
Үзсэн: 906 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй