Шууд Chart

Англи хэл дээр илтгэл бичээд Афин яваарай

2010-01-13 23:45:21


Монголын Үндэсний Олимпийн хороо англи хэл дээрх илтгэлийн уралдаан зарлаж байна. Уралдаанд түрүүлсэн хүнийг Грекийн Афин хотноо болох олон улсын чуулга уулзалтад оролцох эрхээр шагнах юм байна. Уралдааны зорилго нь биеийн тамир, спорт, олимпийн хөдөлгөөний чиглэлээр судалгаа хийж буй оюутан сурагчид, судлаачдын бүтээлийг олон нийтийн хүртээл болгох, тэдгээрийн илтгэх урлаг, англи хэлний ур чадварыг дээшлүүлэн,  олон улсын төвшинд спортын эрдэмтдийг бэлтгэхэд оршиж буй аж.  Уралдаан хоёрдугаар сарын 2-ны өдөр Монголын Үндэсний Олимпийн Хорооны хурлын их танхимд болох гэнэ.
Оюутан сурагчдаас эрэгтэй, эмэгтэй хоёр оюутанг, багш нараас хүйс харгалзахгүйгээр нэг хүний илтгэлийг  шалгаруулж, Грек улсын Афин хотноо болох олон улсын чуулга уулзалтад оролцох эрхээр шагнах аж.

 

Нийтэлсэн: Б.Багабанди

Англи хэл дээр илтгэл бичээд Афин яваарай  
Үзсэн: 1596 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй