Шууд Chart

Гацуур мод шинэ жилийн бэлгэдэл болсон түүх

2023-12-29 07:13:53

Эрт дээр үед хүмүүс модонд сүнс амьдардаг тул тэр далдын хүчтэй гэж боддог байсан учраас янз бүрийн модыг зүгээр л чимэглэдэг заншилтай байжээ. Гацуур мөнх ногоон байдаг болохоор түүнд ямар нэг ид шид нуугдан байдаг гэж итгэдэг байсан аж.

Ингэхдээ тэд модыг алим, өндөг, самраар чимэглэж, нэг үгээр хэлбэл, сүнснүүдийг аргаддаг байж л дээ.

Гацуур нь бусад моддын дотор ямагт онцгой байр эзэлж иржээ. Түүнийг амьдралын бэлгэдэл, үхэшгүй мөнхийн мод гэж үздэг нь өнөө ч хэвээрээ.

Европын орнуудад Зул сарын гацуурыг 12 дугаар сарын 25-нд засдаг. Гацуурыг гэртээ, гудамжинд ер нь хүссэн бүхий л газартаа засаж, хамгийн гоё тоглоомоор чимэглэн, гоёлын гэрэл асааж, оройд нь од тогтоодог заншил дэлхий даяар түгжээ.

Сүлд мод засах уламжлал нь анхлан XV зуунд Герман улсад Зул сарын баярт зориулан сүлд мод зассанаар эхэлсэн байна.

Анхлан сүлд модыг алим, самар зэргээр чимдэг байсан бол XVIII зуунаас чимэглэсэн сүлд модоо лаагаар гэрэлтүүлдэг болжээ.

Өнөө үед дэлхийн улс орнууд шинэ жил болон Зул сарын баярт зориулан амьд бус хиймэл, нийлэг материалаар хийсэн сүлд модыг тоглоом, гэрэл зэргээр чимэглэдэг болсон юм.  


Гацуур мод шинэ жилийн бэлгэдэл болсон түүх  
Үзсэн: 1587 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй