Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Халтирч унаад хагалгааны оёо нь задарсан хүнийг цагдаагийн алба хаагчид аварчээ

2023-12-28 10:04:54
Error loading player: No playable sources found

Шөнийн эргүүл цагдаагийн дэслэгч Б.Эрхэмбаяр, эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ө.Сундуй нар Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд үүрэг гүйцэтгэж яваад 04:30 цагийн үед нэгэн иргэн газарт хэвтэж байсныг шалгаж, яаралтай эмнэлгийн тусламжид хамруулж, амь нас, эрүүл мэндэд ноцтой эрсдэл үүсэхээс сэргийлжээ.
 
Тодруулбал иргэн Ч мэс заслын оёдол тавиулаад удаагүй байсан ба явганаас халтирч унаад оёдол нь задарсан, тусламж удвал амь нас, эрүүл мэндэд нь аюултай нөхцөл байдал үүсэх байжээ.
 
Иймд иргэд Та бүхэнд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.
 
-Цас, мөсөн дээр халтирч унахаас болгоомжлон зөөлөн резинэн ултай эсвэл халтиргаанаас хамгаалсан ултай өвлийн гутал өмсөх
 
-Албан байгууллагууд ойр орчмынхоо 50 м талбайн цас, мөсийг цэвэрлэх /Хэрэв тухайн талбайд халтирч унаснаас бэртсэн бол иргэд халтирч унаад бэртсэнээ баримтжуулан хохирлоо нэхэмжлэх эрхтэй/
 
-Айл, өрх бүр ойр орчмынхоо цас, мөсийг цэвэрлэж, аюулгүй орчинг бүрдүүлэх
 
-Гэр хорооллын айл өрхүүд муу ус, угаадас, үнсээ ил задгай хаяхгүй байх
 
-Гудамж талбайд хүн осгосон ухаангүй буюу биеэ авч явах чадваргүй байгаа бол яаралтай 103 дугаарын утсанд мэдэгдэх буюу анхны тусламж үзүүлэх

Халтирч унаад хагалгааны оёо нь задарсан хүнийг цагдаагийн алба хаагчид аварчээ  
Үзсэн: 6520 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-12-28 21:27
Цагдаа хүүхдүүдэд ээ .Баярлалаа.Шинэ оны мэнд хүргэе.Ажлын амжилт хүсье.
Зочин [127.0.0.xxx] 2023-12-28 10:51
Цасаа цэвэрлэхгүй тэгээд зуны дугуйтай 10м газар 10 гаруй шуудай үнс асгачихаад хэрүүл хийгээд байгаа хүмүүс зөндөө .Хавар тэр үнс нь өөрсдийнх нь ам хамар луу орно гэдгийг боддог ч үгүй хөлдүү сэтгэхүйтэй .Иймэрхүү хүмүүст хариуцлага тооцдог болмоор юм .
Зочин [127.0.0.xxx] 2023-12-28 10:16
Ene jil yagad tsas tsewerlhgui bga tal r surwaljlaach, sbd 11 horoo law ene jil aimar bga

Бидэнтэй нэгдээрэй