Шууд Chart

Монгол дохионы хэлний хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо

2023-12-28 14:10:03

Монгол дохионы хэлний хуулийн төслийн хэлэлцүүлэг ХБХХЕГ-т боллоо.
Хэлэлцүүлэгт ХБХХЕГ-ын дарга Ц.Нямсүрэн, ХШҮГ-ын дарга Л.Батмөнх, албан хаагчид, СЗСҮТ, Мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургуулийн захирал Б.Алтмаа, багш нар оролцож хуулийн төсөлтэй танилцаж, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Монгол дохионы хэлний хууль боловсруулах ажлын хэсгийн танилцуулгыг Монголын үндэсний дохионы хэлний хөгжлийн зөвлөл ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Бямбасүрэн, үзэл баримтлалыг БШУ-ны сайдын орон тооны бус зөвлөх Б.Юмжирдулам танилцуулсан бол асуулт, хариултыг Техникийн хуульч Ц.Минжин удирдан явууллаа.
Хуулийн төсөл нь нийтлэг үндэслэл, Монгол дохионы хэлийг хэрэглэх, зайлшгүй хэрэглэх байгууллага, хэлмэрч орчуулагчийн эрх үүрэг, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, хуулийн этгээд, хувь хүний эрх үүрэг, бусад зүйл гэсэн нийт 6 бүлэгтэй байна гэж Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас мэдээллээ. 
 
 

Монгол дохионы хэлний хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо  
Үзсэн: 1010 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй