Нийтийн тээврийн салбарын парк шинэчлэлийн хүрээнд шинээр нийлүүлж буй зургаан зуу автобусны эхний гучин зургаан автобусыг Улаанбаатар хотод ирсэн.
Уг автобусыг “Зорчигч тээврийн нэгтгэл” компанид хуваарилсан бөгөөд өчигдрөөс үйлчилгээнд гарч эхэлсэн.Автобуснуудыг үзлэг, оношилгоонд оруулж, Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгэж, улсын дугаар олгож, мөн цахим төлбөрийн системийн төхөөрөмж суурилуулах, чиглэлийн мэдээллийг оруулснаар ийнхүү нийтийн тээврийн үйлчилгээнд гаргасан байна.
Автобуснууд “Таваншар-Офицеруудын ордон”, “Үйлдвэр комбинат”, “Улаанхуаран” зэрэг чиглэлд явж байна. Холбогдох албаныхан үлдсэн автобуснуудыг энэ сардаа багтаан бүрэн оруулж ирэхээ мэдэгдсэн юм.
Шинэ автобуснууд үйлчилгээнд гарч эхэллээ | ||
Үзсэн: 3340 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.