Шууд Chart

Японд хүчтэй газар хөдөлж цүнамигийн түгшүүр зарлалаа

2024-01-01 17:16:12

Япон улсын төв хэсэгт орон нутгийн цагаар 16:10 цагт урьдчилсан хэмжилтээр 7.4 магнитудын хүчтэй газар хөдөлснийг NHK суваг саяхан мэдээллээ.

Тус улсын цаг уурын хүрээлэн баруун эргийн бүс нутгууд буюу Ишикава, Нийгата, Тояама мужуудад цүнамигийн түгшүүр зарлажээ.

Тав хүртэл метрийн өндөртэй давлагаа Ишикава мужийн Ното хотод хүрсэн тухай мэдээ ирснийг NHK дамжуулсан байна.

Цөмийн цахилгаан станцуудад одоогоор ямар нэг хэвийн бус зүйл ажиглагдаагүй, ажиглалтаа үргэлжлүүлж буйг Кансай Цахилгаан Эрчим Хүчний компани мэдээллээ.

Нийтэлсэн: Т.Урангуа

Японд хүчтэй газар хөдөлж цүнамигийн түгшүүр зарлалаа  
Үзсэн: 5011 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-01-02 10:35
Холуур холуур? Байгалийн гамшгийн үед аюулгүы байдлын зөвлөгөөг дагахаас гадна энэ богино хүчтэй мөргөлийг уншиж залбирдаг
Зочин [127.0.0.xxx] 2024-01-01 22:01
Муу юм холуур өнгөрөөсэй.
Зочин [127.0.0.xxx] 2024-01-01 19:13
Холуур өнгөрөх болтугай

Бидэнтэй нэгдээрэй