Энэ онд эрчим хүч, зам, барилга хот байгуулалт зэрэг дэд бүтцийн гол салбаруудад томоохон бүтээн байгуулалт өрнөнө.
УИХ-аас баталсан “Монгол Улсын 2024 оны төсөв”, “Нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн хуулиуд” эдгээр хуульд туссан зорилт арга хэмжээнүүд оны эхнээс хэрэгжиж эхэллээ.
Засгийн газар энэ онд эдийн засгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх, зохицуулалтыг хялбарчилж, бизнесийг дэмжих бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Мөн салбаруудыг татааснаас чөлөөлж, цогц шинэчлэл хийх, хөрөнгө оруулалтыг дэмжиж, эдийн засгийг төрөлжүүлэх, иргэдийн нийгмийн баталгаа амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн томоохон зорилт дэвшүүлэн ажиллаж байна.
Сангийн сайд Б.Жавхлангийн яриаг сонсоно уу.
Энэ онд дэд бүтцийн гол салбаруудад томоохон бүтээн байгуулалт өрнөнө | ||
Үзсэн: 751 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.