Шууд Chart

Монгол залуус бүтээсэн хөлөгт тоглоомоо олон улсад танилцууллаа

2024-01-03 10:07:09

Байгаль орчны талаарх олон нийтийн шинжлэх ухаанч мэдлэгийг нэмэгдүүлэх, хүний оролцоотойгоор уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, аргачлалыг түгээх зорилгоор бүтээсэн хөлөгт тоглоомоо монгол залуус НҮБ-ын индрээс олон улсад танилцууллаа.

Уншиж, бичиж сурсан хүн бүр энэ тоглоомоор дамжуулж мэдлэгээ тэлж, байгальд ээлтэй амьдралын зөв дадлыг өөртөө суулгах боломжтой гэж хөлөгт тоглоом бүтээсэн багийнхан онцолж байна. 

Биет байдлаар тоглох тоглоомыг цахим хэлбэрээр хөгжүүлэх зорилго тавьсан гэж НҮБ-ын залуу төлөөлөгч, хөлөгт тоглоом бүтээх багийн ахлагч Г.Эрчиссаран ярилаа.  


Монгол залуус бүтээсэн хөлөгт тоглоомоо олон улсад танилцууллаа  
Үзсэн: 1354 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй