Энэ онд БНХАУ-ын эдийн засаг тогтвортой, эрчим хүчний нүүрсний эрэлт өсөлттэй, коксжих нүүрсний эрэлт тогтвортой байна.
Тус улс нийтдээ 100 сая гаруй тонн коксжих нүүрс импортоор авахаас 55-60 сая тонныг Монгол Улсаас авах төлөвтэй байна гэж “Монгол нүүрс” ассоциацийн Гүйцэтгэх захирал Ж.Золжаргал онцоллоо.
Монгол Улсад нүүрсний худалдаа эрсдэлтэй, тодорхойгүй байсан үе өөрчлөгдөж байна. Өнөөдөр огцом ашиг хийгээд маргааш нь алддаг, шинэ тоглогч нарт ойлгомжгүй байдал алсарч байгаа нь сайн хэрэг. Бид дэд бүтцээ сайжруулж, хил хүргэх тээврээ хариуцан, төрийн өмчийн компани нүүрсээ биржээр арилжаалж олон талыг нээлттэй оролцох боломжоор хангаж эхэлсэн. Эдгээр өөрчлөлтийг хийсэн нь хоёр талд логистиктэй холбоотой эрсдэл, өртөг буурч харилцан ашигтай шинэ нөхцөл үүссэн байна. Иймээс Монголын нүүрсний салбар ямар ч нөхцөлд хариуцлагатай, ойлгомжтой, найдвартай түнш байхыг зорьж байна гэж “Монгол нүүрс” ассоциацийн Гүйцэтгэх захирал Ж.Золжаргал тодотгож байлаа.
БНХАУ 55-60 сая тонн нүүрсийг Монгол Улсаас авах төлөвтэй байна | ||
Үзсэн: 974 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.