
Хүүхдийн Төв Сувиллаас бага насны хүүхдэд зуны чийрэгжүүлэлтийг хийх ажлын нэгдсэн төлөвлөгөө гаргажээ. Төлөвлөгөөний дагуу бага насны хүүхдийг нар, ус, агаараар хэрхэн чийрэгжүүлэх талаар эцэг, эхчүүдэд мэдлэг өгөх, дадлага хийсэн байна. Өдөрлөгийн хүрээнд чийрэгжүүлэлтийн талбайд ХТС-д сувилуулж буй хүүхдүүдийн дулааны улиралд хийгдэж буй чийрэгжүүлэх үйл ажиллагаатай танилцан байгалийн хүчин зүйл болох “Нар, ус, агаараар чийрэгжүүлэх аргын талаар тайлбарлан үзүүлжээ. Мөн хоол тэжээлийн дутал, цус багадалт, сульдаатай хүүхдийн хооллолтын талаар хоол зүйч зөвлөгөө өгсөн байна.
Бага насны хүүхдийг чийрэгжүүлэх талаар зөвлөгөө өглөө | ||
Үзсэн: 3557 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.