Шинэ оны эхний өдөр Японд болсон хүчтэй газар хөдлөлтийн үеэр нурангид дарагдсан өндөр настныг аварсан байна. Гамшгийн бүс дэх Сузу тосгоны хоёр давхар барилгын нуранги дороос 90 гаруй насны эмэгтэйг аврагчид эсэн мэнд гаргажээ. Энэ тосгонд хоёр эмэгтэй сураггүй болсныг эрж хайхаар 100 аврагч ажиллаж байсан. Цагдаа онцгойнхон нурсан барилга байшин дундаас сураггүй болсон хүн хайж яваад хоёр давхар барилгын нэг давхрын нурсан хэсгээс хоёр эмэгтэйг олжээ. 90 гаруй насны эмэгтэй нь биеийн байдал тогтвортой асуултад хариулах хэмжээний байсан бөгөөд ойролцоох эмнэлэг рүү хүргэгдсэн байна. Дөч гаруй насны эмэгтэй харамсалтай нь зүрх нь зогссон байдалтай олдсон байна.
Өнөөдөр буюу Ням гарагт газар хөдлөлтөд нэрвэгдсэн бүс нутагт бороо орох тул аврах ажиллагаа улам хүндэрч болзошгүйг эрх баригчид анхааруулжээ. Учир нь энэ үеэр уулархаг нутагт хөрсний гулгалт нэмэгдэх магадлалтай юм. Бямба гарагийн байдлаар амиа алдсан хүний тоо 120 давж, 200 хүн сураггүй хэвээр байна. 30,000 гаруй хүн хоргодох байранд амьдарч 23,200 өрх цахилгаангүй 66,400 өрх цэвэр усгүй нөхцөлд амьдарч байгааг албаны эх сурвалж мэдээллээ.
Япон улс бол дэлхийн газар хөдлөлтийн хамгийн идэвхтэй бүс нутгуудын нэг бөгөөд сүүлийн гурван жилийн хугацаанд энд 500 гаруй бага болон дунд хэмжээний чичиргээ бүртгэгдсэн байна.
Газар хөдлөлтөөс 124 цагийн дараа хүн олдсон байна | ||
Үзсэн: 1039 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.