Шууд Chart

Төрөх эмнэлэгт очихоор таксигаар зорчсон эмэгтэй замдаа амаржжээ

2024-01-07 16:47:58

Өнөөдөр төв шуудангийн баруун урд талын замд хөдөлгөөнд оролцож явсан автомашины жолооч нэгдүгээр эгнээнд гэнэт зогсож түгжрэл үүсгэсэн байна.
Ойр орчимд нь үүрэг гүйцэтгэж явсан цагдаагийн ахлах ахлагч Т.Ганхуяг зохицуулахаар очиход дээрх автомашинд зорчиж явсан эмэгтэй замын хажууд амаржсан байсан тул яаралтай зохицуулалт хийжээ. Түргэн тусламжийн автомашин дуудан зам чөлөөлж, нэгдүгээр төрөх эмнэлэгт шуурхай хүргэж өгсөн байна.
Урьдчилсан байдлаар хүүхдийн биеийн байдал хэвийн байгаа тухай мэдээллийг эмнэлгийн зүгээс цагдаагийн байгууллагад мэдээллээ.

Нийтэлсэн: Т.Урангуа

Төрөх эмнэлэгт очихоор таксигаар зорчсон эмэгтэй замдаа амаржжээ  
Үзсэн: 12133 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-01-08 18:01
Монголын үрс улам олон болж эрүүл саруул энх тунх хүүхдүүдээр дүүрэг
Зочин [127.0.0.xxx] 2024-01-08 01:34
Эх үр эрүүл энх өсөг торнигээ мунадаг хүмүүн байна даа хөдөлгөөн хааж баыгаал эх орондоо мэндэлдэг
Зочин [127.0.0.xxx] 2024-01-07 20:16
Эвий эвий эрүүл чийрэг өсч том болог ээ.
Зочин [127.0.0.xxx] 2024-01-07 18:40
Ард түмнээ зогсоож байгаад мэндэлсэн байна.Хөөрхөн юм бэ
Zochin [127.0.0.xxx] 2024-01-07 18:10
Хөөрхөн юм бэ .

Бидэнтэй нэгдээрэй