
Уран бүтээлч Ц.Ган-Эрдэнийн “Тэмээн дээрээс наран ойрхон” үзэсгэлэн “976 Art gallery”-д дэлгэгдээд байна. Ирэх сарын 4-нийг хүртэл үзэгчдэд нээлттэй байх тус үзэсгэлэн нь Ц.Ган-Эрдэнийн бие даасан үзэсгэлэн юм. Тэрээр Монгол, Герман, Голланд, Англи улсад 30 гаруй бие даасан болон хамтарсан үзэсгэлэнд оролцож байсан аж. Мөн Дюселдорфын Кунстпаласын НРВ Mузей, Мюнстерийн Контем-порари урлагийн музей, Мюнстер хотын Засгийн газар зэрэг нэр хүндтэй газруудад уран бүтээлээ дэлгэн үзүүлж байжээ.
“Тэмээн дээрээс наран ойрхон” | ||
Үзсэн: 1849 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.