Шууд Chart

Мэргэжлийн уран бүтээлчдийн ур чадварын шалгалт эхэллээ

2024-01-09 09:32:24

Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын уран бүтээлийн үйл ажиллагааг мэргэжлийн өндөр түвшинд тасралтгүй хөгжүүлэх шаардлагад нийцүүлэн Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль, Соёлын тухай хууль, Төрийн албаны тухай хууль, УДБЭТ-ын Хөдөлмөрийн дотоод журам болон холбогдох журмын дагуу уран бүтээлчдийн ур чадварын бодит түвшнийг тогтоож, уран бүтээлийн чанарт үнэлэлт, дүгнэлт өгч, ажлын үр дүн, бүтээмжийг дээшлүүлэх ажлын хүрээнд УДБЭТ-ын  Уран бүтээлчдийн мэргэжлийн  ур чадварын шалгалт Гоцлол дуу ангийн уран бүтээлчдээр эхэллээ.

Мэргэжлийн ур чадварын шалгалтын шүүгчээр Монголын хөгжмийн урлагийн томоохон төлөөлөл болсон эрдэмтэн, судлаач, багш нар болон зочин шүүгчээр ОХУ-ын Красноярск хотын Дуурийн театрын Ерөнхий удирдаач УГЗ А.П.Чепурной, ОХУ-ын Буриад улсын ДБЭТ-ын Ерөнхий балетмейстер Баярто Цырандоржиевич Дамбаев нар ажиллаж байна.

Мөн МУИС-ийн Гадаад хэлний тэнхимийн Итали хэлний судлаач, багш нар Уран бүтээлчдийн хэлний мэдлэгийн түвшинг тогтоохоор ажиллаж байна. Хэлний мэдлэгийн түвшинг тогтоогоод зогсохгүй цаашид түвшин ахиулах сургалтын хөтөлбөрт хамтран ажиллахаар төлөвлөөд байна гэж Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театраас мэдээллээ.


Мэргэжлийн уран бүтээлчдийн ур чадварын шалгалт эхэллээ  
Үзсэн: 899 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй