Шууд Chart

“Жуулчин Дюти Фрий” ХК-ийн үнэт цаасны бүртгэлийг сэргээлээ

2024-01-09 09:54:57

Компанийн тухай хуулийн 83-р зүйлийн 83.1, Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 9/4695 тоот албан бичиг, “Жуулчин дюти фрий” ХК-ийн А-03/68 тоот хүсэлтийг тус тус үндэслэн “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 12 дугаар сарын 22-ны А/339 тоот тушаалаар тус компанийн 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 65,362 ширхэг үнэт цаасыг Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлд сэргээн бүртгэлээ.

Монгол Улсын үнэт цаасны зах зээлд мөрдөгдөж буй хууль, тогтоомж, журам зааврыг үйл ажиллагаандаа чанд мөрдөж, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг дээдлэн ажиллахыг “Жуулчин дюти фрий” ХК-д үүрэг болгов.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


“Жуулчин Дюти Фрий” ХК-ийн үнэт цаасны бүртгэлийг сэргээлээ  
Үзсэн: 878 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй