Шууд Chart

ОУХМ Э.Даваахүү Парисын олимпод оролцох эрхээ авлаа

2024-01-09 12:44:58

Индонезийн нийслэл Жакарта хотноо буудлага спортын Азийн аварга шалгаруулах тэмцээн болж байгаа билээ. Олимпын эрх олгох уг тэмцээнд манай улсаас 18 тамирчин өрсөлдөж байгаа юм. Тэгвэл өглөө болсон эрэгтэйчүүдийн хийн гар бууны 10 метрийн дасгалд олон улсын хэмжээний мастер Э.Даваахүү хүрэл медаль хүртсэнээр “Парис-2024” зуны спортын XXXIII наадам өрсөлдөх эрхээ авлаа.
Уг дасгалд 55 тамирчин цэц сорьсноос Э.Даваахүү 579 оноо авч финалд наймдугаар байраар шалгарч, шигшээ буудлагад 217.2 оноогоор гуравдугаар байр эзлэн хүрэл медаль зүүж, "Парис 2024" олимпын эрхээ халааслав. Улмаар финалд амжилттай буудсанаар Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртэн, "Парис-2024" олимпод оролцох эрхээ авсан юм.
Тус төрөлд алт, мөнгөн медалийг Энэтхэгийн тамирчин хүртжээ. 

Нийтэлсэн: Т.Урангуа

ОУХМ Э.Даваахүү Парисын олимпод оролцох эрхээ авлаа   
Үзсэн: 1109 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй