Шууд Chart

Iphone-ийг бодит гартай болгох бүтээгдэхүүн зах зээлд гарахад бэлэн боллоо

2024-01-09 15:16:19

Их Британийн Clicks Technology компани Clicks creator keyboard нэртэй бүтээгдэхүүнээ зах зээлд гаргахад бэлэн болжээ.

Энэ нь iPhone ухаалаг гар утсыг бүрэн товчлуураас бүрдсэн бодит гартай болгох шийдэл юм.

Ингэснээр виртуал гаранд зориулсан дэлгэцийн хэсгийг контент, аппликэйшнүүдэд ашиглах боломжтой болж байгааг Clicks онцолжээ.

Мөн алдаагүй, илүү хурдтай бичихэд энэ бүтээгдэхүүн туслах юм байна.

Үүнээс гадна шинэ гаранд нэмэлт функц бүхий товчнууд багтсан нь iOS системийн боломжийг өргөтгөж байгааг онцолжээ.
“Бид өдөр бүр ширээний болон зөөврийн компьютер, таблет дээр физик гар ашигладаг ухаалаг гар утсан дээр үүнийг хаясан нь хачирхалтай.

Бодит гар нь хүмүүст товших мэдрэмж, нарийвчлалыг авчирдаг. Ийм сэтгэл ханамжийг мэдрэхийн тулд заавал ширээний ард суух цагийг хүлээх шаардлагагүй болж байна” гэж Clicks Technology компанийн үүсгэн байгуулагч Майк Фишер ярьжээ.

Тус компанийг Apple, Blackberry, Google зэрэг компаниудад ажиллаж байсан туршлагатай мэргэжилтнүүд хамтран байгуулсан юм байна. Өнөөдөр виртуал гар нь iPhone-ий дэлгэцийн бараг тал хэсгийг эзэлдэг.

Тиймээс Clicks компанийн бүтээгдэхүүнийг ашигласнаар дэлгэцийн хэрэглээг хоёр дахин нэмэгдүүлэх юм байна.

Нийтэлсэн: Т.Урангуа

Iphone-ийг бодит гартай болгох бүтээгдэхүүн зах зээлд гарахад бэлэн боллоо   
Үзсэн: 706 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй