Шууд Chart

Хоол эмчилгээ

2014-08-18 12:54:45

Шар буурцаг болон хатаасан байцаа

Орц:   Шар буурцаг 60гр
Хатаасан байцаа 45гр
Хийх арга: Шар буурцаг болон хатаасан байцаагаа сайтар угаасны дараа ус тохируулан хийж болтол нь буцалгана.
Хэрэглэх заавар: Өдөрт 3 удаа
Шим тэжээл болон үр дүн: Шээсээр хор болон элэгний шарыг хөөнө.

Чавганы шөл

Орц: Чавга 50гр
Элсэн чихэр
Хийх арга: Чавгаа угааж цэвэрлэсний дараа 500гр ус нэмэн бага галанд 1 цаг буцалгана. Буцлах үед нь элсэн чихрээ тохируулан нэмнэ.
Хэрэглэх заавар: өдөрт 1 удаа хүссэн хэмжээгээр хэрэглэнэ.
Шим тэжээл болон үр дүн: Ядаргааг тайлна.


Шинэхэн үхрийн мах луувангийн шөл

Орц: Тарган үхрийн гол мах 1 кг, цагаан лууван 500 гр, сонгино 2 ширхэг, ургамлын тос, давс, нэрмэл архи бага зэрэг
Хийх арга: Үхрийн махаа угааж хатагаад 3 см орчим шоо дөрвөлжин хэрчинэ. Цагаан луувангаа угаасны дараа хальслаад өргөн хавтгай хэрчинэ. Хайруулын тавгандаа бага зэрэг ургамлын тос хийж халаагаад үхрийн махаа хийн 5 минут хуурна. Дараа нь нэрмэл архи бага зэрэг хийгээд 10 минут тагийг нь таглан жигнэнэ. үнэр үнэртэж эхлэх үед үхрийн махаа томхон тогоонд хийн хангалттай ус хийж их галаар буцалгана. Сонгино болон нэрмэл архинаас бага зэрэг хийгээд галаа бгасган 2 цаг буцалгана. үхрийн махаа болох үед цагаан лууван болон давсаа хийн дахин 1 цаг уцалгана. үхрийн мах болон луувангаа бутартал нь буцалгах хэрэгтэй.
Хэрэглэх заавар: Өлөн элгэн дээрээ өөр бусад хоолтой холихгүй дангаар нь хэрэглэнэ.
Шим тэжээл болон үр дүн: Ходоодонд шим тэжээл өгнө.

Будааны зутан

Орц: Будаа 50 гр, сахар 15 гр
Хийх арга: Будаагаа угаагаад зутан болтол нь чанаж дээрээс сахараа хийнэ.
Хэрэглэх заавар: Өдөрт нэгээр 7 хоногийн турш хэрэглэнэ.
Шим тэжээл болон үр дүн: Ходоодны үйл ажиллагаанд сайн. Халуун бууруулна.

Эх сурвалж: Eleg.mn 

Нийтэлсэн: Ж.Тагтаа

Хоол эмчилгээ  
Үзсэн: 2995 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй