Шууд Chart

Улсын филармонид гурван онцгой тоглолт болно

2024-01-10 11:52:10

Энэ сарын 13-нд Movie Swing concert тоглогдох гэж байна . Уг тоглолтод Оскарын шагналт болон дэлхийн шилдэг киноны хөгжим, дуунууд эгшиглэнэ. АНУ-ын нэрт дуучин Шерийн “The Sonny Side of Cher”-т цомогт багтсан My Baby Shot Me Down дууг сонсох боломжтой. Тухайн ондоо дуу UK Chart болон Billboard 100-д эхний байр жагсаж чамгүй амжилт дагуусан. 2003 онд Тарантиногийн найруулсан “Kill Bill Vol.1” кинонд ашигласнаар My Baby Shot Me Down дахин алдаршсан юм. Түүнчлэн Японы рок хөгжимчин Томоясү Хотэйн зохиосон “Нэр төр, хүн чанаргүй тулаан” нэрт гитар хөгжимд зориулан бичсэн гайхамшигт бүтээлийг сонсох ажээ. Энэхүү хөгжмийг “Трансформерс”, “Шрек 3”, “Кун Фу Панда”, “Минионс” зэрэг кинонд ашигласан байдаг юм.

Энэ удаагийн тоглолтод Улсын Филармонийн гоцлол дуучдаас гадна, шинэ залуу үеийн дуучид болох Б.Одмандах, Ү.Уртнасан, Б.Номин зэрэг чадварлаг, хүчирхэг хоолойтой залуус оролцоно. Уг тоглолт нь орчин цагийн хөнгөн хөгжмийн суурийг анхлан Монголд нэвтрүүлсэн “Баянмонгол” чуулгын 55 жилийн ойн эхлэл гэдгээрээ онцлог болж байгаа юм.

Гурав дахь тоглолт энэ сарын 27-нд зохион байгуулах “Классик үдэш” Дэлхийн хөгжмийн түүхэн дэх классицизмийн үеийн нэрт төлөөлөгчид болох Л.В.Бетховен, В.А.Моцарт, И.Гайдн нарын сонгомол бүтээлүүдээс Симфони найрал хөгжмийн уран бүтээлчид тоглож сонирхуулна.

Нийтэлсэн: Т.Урангуа

Улсын филармонид гурван онцгой тоглолт болно  
Үзсэн: 803 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй