2023-2024 оны хичээлийн жилд Улсын олимпиадыг зохион байгуулах тов гарлаа.
Сурагчид олон улсын олимпиадад оролцох, бэлтгэл хангах хугацааг харгалзан сургуулийн түвшний олимпиадыг сурагчдын нэгдүгээр улирлын амралтаар, аймаг, дүүргийн түвшний олимпиадыг сурагчдын хоёрдугаар улирлын амралтаар, улсын түвшний олимпиадыг сурагчдын гуравдугаар улирлын амралтаар зохион байгуулахаар төлөвлөжээ. Ингэснээр улсын олимпиадаас шалгарсан сурагчид олон улсын олимпиадуудад оролцож, амжилт гаргах боломж нэмэгдэнэ гэж албаныхан үзэж байна.
Олимпиад нь онцгой авьяас, хэл, соёл, жендер, нийгэм, эдийн засаг, байршлын ялгаанаас үүдэлтэй хэрэгцээг хангах зорилгоор суралцагчдын эх хэлээрээ зөв бичих, ярих, унших, сэтгэн бодох, бүтээлч чадварыг хөгжүүлэх, эх орныхоо түүх соёл, уламжлалт зан заншлыг дээдлэн бахархах, хүнлэг, эх оронч, үндэсний ухамсартай иргэн болж төлөвшихөд нь дэмжих, багш, суралцагчдын шинжлэх ухааны мэдлэг, чадварыг дээшлүүлэхэд чиглэнэ.
Улсын олимпиадыг Цахим болон онлайн /платформд суурилсан/, Танхимын, Цахим болон танхим хосолсон, Явцын сорилд тулгуурласан, Ганцаарчилсан, багийн, анги бүлэг гэсэн хэлбэрээр зохион байгуулах юм.
ЕБС-ийн суралцагч олимпиадын нэг болон түүнээс дээш төрөлд оролцох боломжтой. Суралцагч анги дэвшиж орох асуудлыг олимпиадын дэд хороо шийдвэрлэнэ. ЕБС-ийн захирал, сургалтын менежер мэргэжлийн дагуу багш төрөлд оролцох боломжтой.
Улсын олимпиад зохион байгуулах тов гарлаа | ||
Үзсэн: 1597 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.