
Мэргэжлийн хяналтын хэлтсийн хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч Д.Цэцэгбадам, хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын ахлах байцаагч Ш.Сарантуяа, нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч Ч.Саналбаяр нар энэ сарын 07,15-ны өдрүүдэд Хан-Уул дүүрэг дэх “Ажилтан та-Хөдөлмөрийн аятай нөхцлөөр хангуулах эрхтэй” автобустай сургалт зохион байгууллаа. Сургалтад дүүргийн нутаг дэвсгэрт барилга угсралтын үйл ажиллагаа явуулж буй “Батгүрэн” ХХК, “НОБЭ” ХХК, “Хаг Ерөө” ХХК, “Өсөхмөнхгранд” ХХК, “Монолит Талст” ХХК, “Делта эвристь” ХХК, “Бүти” ХХК, “ECC” ХХК, “Делта менежмент” ХХК, ”Пума Констракшн” ХХК, “Силикат Констракшн” ХХК, “Агит” ХХК, “Ажбогд ” ХХК, “Нуган Эрин ” ХХК, “Мөнгөн оройт цамхаг” ХХК, “Угалзат багана” ХХК, “Монгол Прикс” ХХК, ,“Максиз”, “Үйлсийн зам” ХХК “Ганцутгамал ” ХХК,“Наб” зэрэг 21 компанийн 245 ажилтанд “Хөдөлмөрийн тухай” хуулийн дагуу хөдөлмөрийн харилцаанд ажилтан хэрхэн оролцох, хөдөлмөрийн аятай нөхцлөөр хэрхэн хангагдах эрх, үүрэг, ажлын байранд тавигдах хөдөлмөрийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, ажлын хувцас хамгаалах хэрэгсэл хэрэглээгүй, осол эрсдлээс урьдчилан сэргийлж, аюулгүй ажиллагааны шаардлага хангаагүйн улмаас барилгын салбарт гарсан ослын талаар мэдээлэл хийсэн байна.
Автобустай сургалт зохион байгуулжээ | ||
Үзсэн: 1262 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.