Найруулагч Мел Брукс, жүжигчин Анжела Бассет, эвлүүлэгч Кэрол Литтлтон нар Оскарын академийн хүндэт шагналыг хүртлээ. "Хүндэт Оскар" шагнал гардуулах ёслол Лос-Анжелес хотноо өчигдөр болжээ.
Энэхүү шагналыг "амьдралынхаа туршид кино урлагт гүйцэтгэсэн гавьяа зүтгэл, кино урлаг, шинжлэх ухааныг хөгжүүлэхэд оруулсан онцгой хувь нэмэр, академид оруулсан гавьяа зүтгэлийг" үнэлэн олгодог.
Хүндэт Оскарын шагнал гардуулах 14 дэх удаагийн ёслол 2023 оны 11 дүгээр сарын 18-нд болох ёстой байсан боловч Холливудын жүжигчид, кино зохиолчдын ажил хаялтын улмаас 2024 оны нэгдүгээр сарын 9-нд болгож хойшлуулжээ.
Оскарын хүндэт шагнал гардуулах ёслол боллоо | ||
Үзсэн: 1045 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.