"Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төв" НӨҮГ-аас сар шинийн баярт зориулан "Амар байна уу-2024" үзэсгэлэн худалдааг сарын турш зохион байгуулагдана.
Эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэх, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилготой тус үзэсгэлэн худалдаа энэ жил нэгдүгээр сарын 15-наас хоёрдугаар сарын 09-ийг хүртэл Дүнжингарав худалдааны төвийн зүүн талд шинээр ашиглалтад орж буй "Шинэ 100 айл" үйлчилгээний төвд болно.
Өнгөрсөн жил тус үзэсгэлэн худалдаанд анх удаа 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн 1000 гаруй жижиг, дунд бизнес эрхлэгч оролцож, нийт 48.9 тэрбум төгрөгийн борлуулалт хийж байсан.
Үндэсний хувцас, гоёл чимэглэл, хүнсний бүтээгдэхүүн, цагаан идээ зэрэг бараа бүтээгдэхүүнээ түрээсийн төлбөргүй худалдаж байсан. Одоогийн байдлаар 1500 гаруй жижиг дунд бизнес эрхлэгч нар бүртгэгдсэн байна.
"Амар байна уу" үзэсгэлэн энэ сарын 15-нд эхэлнэ | ||
Үзсэн: 853 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.