
Цөмийн энергийн газар болон Японы атомын энергийн газрын хамтын ажиллагааны хүрээнд Шинжлэх ухаан технологийн их сургуультай хамтран "Реакторын инженерийн дагалдах сургалт"-ыг энэ сарын 11-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулжээ. Монгол Улс зохион байгуулсан уг сургалтаар Япон Улсад мэргэжлийн чиглэлээр сургалтад хамрагдсан судлаач, багш, мэргэжилтнүүдэд өөрийн олж авсан мэдлэгээ бусдад түгээх боломжийг олгосон байна. Сургалтад ЦЭГ, ШУТИС, МУИС-ийн Цөмийн судалгааны төв, "МонАтом" Төрийн өмчит ХК, ЛАЙНУКС ХХК, ШУА-ийн Физик технологийн хүрээлэн зэрэг мэргэжлийн байгууллагын 15 гаруй судлаач, инженер, мэргэжилтнүүд оролцжээ.
"Реакторын инженерийн дагалдах сургалт" боллоо | ||
Үзсэн: 1040 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.