Шууд Chart

"Мазаалай" мөсөн хотхон фестиваль өнөөдөр эхэлнэ

2024-01-14 10:08:37

Скай Резорт цанын баазын талбайд байрлаж буй “The Mazaalai International Ice and Snow Festival” өнөөдөр нээлтээ хийнэ.

"Мазаалай мөсөн хотхон”-д өнгөрсөн онд бүртгэгдсэн 52 мазаалайн мөсөн баримал, 50 метр урт гулсуур, мөн 12 метр өргөн, 22 метр урттай, нэг цагт хамгийн олон хүн гулгах мөсөн гулсуур, 56.4 метр урт цас мөсөн баримал зэрэг олон бүтээл байрлуулжээ. Мөсөн хотхонд 400-500 хүн хүлээн авах хүчин чадалтай, 4000 ам метр талбайг хамарсан онцлогтой.

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлын хүрээнд тус хотхоныг бүтээж, өвлийн наадам зохион байгуулж байгаа бөгөөд гол үзмэр нь эх мазаалай ба түүний бамбаруушуудыг дүрсэлсэн 5 метр өндөртэй цас мөсөн баримал юм. Мөн нэг цагт хамгийн олон хүн мөсөн гулсуураар гулгасан Гиннесийн дээд амжилтыг Монгол Улсаас тогтоох зорилго тавиад байгаа билээ.

Нийтэлсэн: Т.Урангуа

"Мазаалай" мөсөн хотхон фестиваль өнөөдөр эхэлнэ  
Үзсэн: 785 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй