Шууд Chart

Японы Boeing 737-800 онгоцны цонхны шил нислэгийн явцад цуурчээ

2024-01-14 10:53:43

Японы All Nippon Airlines (ANA) компанийн дотоодын чиглэлийн Boeing 737-800 нисэх онгоцны нисгэгчийн бүхээгийн цонх цуурсан тул буцаж газардсан тухай тус компаниас мэдээллээ.

1182 дугаартай нислэгийн энэ онгоц Саппоро хотын Шинэ Читосе нисэх буудлаас Тояама хотын чиглэлд хөөрсөн ч нисгэгчийн бүхээгийн дөрвөн давхар цонхны гадна давхаргад цууралт илэрсэн тул буцсан байна.

Энэ үеэр онгоцонд явсан 59 зорчигч, нислэгийн багийн зургаан гишүүнд ямар нэг бэртэл гэмтэл учраагүйг ANA компанийн төлөөлөгч мэдээлжээ. Гэхдээ дээрх нисэх онгоц нь сүүлийн үед аюулгүй байдлын ноцтой асуудалтай тулгараад буй Boeing 737 MAX 9 загвараас өөр онгоц юм.

Өнгөрсөн долоо хоногт Alaska Airlines компанийн ийм загварын нисэх онгоцны ослын хаалга нислэгийн үеэр салж унасан аймшигтай осол гарч байв. АНУ-ын агаарын тээврийн зохицуулагч дээд байгууллага Boeing 737 MAX 9 загварын онгоцнуудын нислэгийг хориглох хугацаагаа тодорхойгүй уртаар сунгаж байгааг Баасан гарагт зарласан юм.

Ингэхдээ уг нисэх онгоцны аюулгүй байдлыг давтан шалгаж, Boeing компанид тавих шаардлагаа бас чангаруулахыг мэдэгдсэн байна.

Нийтэлсэн: Т.Урангуа

Японы Boeing 737-800 онгоцны цонхны шил нислэгийн явцад цуурчээ  
Үзсэн: 638 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй