Шууд Chart

Авсралийн нээлттэй тэмцээн эхэллээ

2024-01-14 13:39:36

Талбайн теннисний дөрвөн их дуулганы нэг болох 112 дахь удаагийн Австралийн нээлттэй тэмцээн Мельбурн хотноо өнөөдөр эхэлж байна. Энэхүү тэмцээн нь түүхэндээ анх удаа даваа гарагт бус ням гарагт нээлтээ хийж байгаа нь энэ юм. Мөн тэмцээний үргэлжлэх хугацаа нь уламжлал ёсоор 14 хоног байдаг бол энэ удаа 15 хоног үргэлжилнэ.

Тэмцээний эхний шат 128 тоглолтоос бүрдэх бөгөөд эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн шувтаргын тоглолт нэгдүгээр сарын 27-нд харин эрэгтэйчүүдийнх 28-ний өдөр тус тус болно. Сербийн теннисчин Новак Жокович, Беларусийн теннисчин Арина Соболенка нар аваргын цолоо хамгаалахыг эрмэлзэж байгаа нь дамжиггүй.

Өдгөө 25 настай А.Соболенка 2023 оны Австралийн нээлттэй тэмцээнд Казахстаны тамирчин Элена Рыбакинаг илүүрхсэнээр аваргын цомыг өргөсөн байна.

Австралийн нээлттэй тэмцээний түүхэнд Америкийн теннисчин Серена Уильямс эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд хамгийн олон буюу долоо удаа түрүүлж байсан бол эрэгтэйчүүдийн төрөлд Н.Жокович 10 удаа аваргалж байв.

С.Уильямс хамгийн сүүлд 2017 онд өөрийн эгч, Их дуулгын долоон удаагийн аварга Винус Уильямсыг буулган авснаар Австралийн нээлттэй тэмцээнд түрүүлсэн юм.

Харин өнгөрсөн онд Н.Жокович Грекийн теннисчин Стефанос Циципасыг илүүрхсэнээр Их дуулганы 22 дахь цомоо өргөж, Испанийн тамирчин Рафаэль Надалийн тогтоосон дээд амжилттай эн зэрэгцсэн билээ. Энэ жил Австралийн нээлттэй тэмцээний шагналын сан 2023 оныхоос 13 хувиар өсөж, 58 сая ам.долларт хүрсэн байна.

Нийтэлсэн: Т.Урангуа

Авсралийн нээлттэй тэмцээн эхэллээ   
Үзсэн: 754 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй