
Өнгөрсөн хичээлийн жилд сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ хангамж хангалтгүй байгааг далимдуулан сургалт эрхлэх тусгай зөвшөөрөлгүйгээр сургууль, цэцэрлэг ажиллуулж иргэд, суралцагчдыг хохироосон тохиолдол гарсан байна. Тиймээс Нийслэлийн боловсролын газрын Хяналт- шинжилгээ, үнэлгээний хэлтсээс эцэг, эхчүүдэд хандан сэрэмжлүүлэг гаргалаа. Хэрэв та хүүхдээ төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэгт суралцуулахаар шийдсэн бол тухайн байгууллага нь сургалт эрхлэх тусгай зөвшөөрөлтэй эсэх, сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан эсэхийг тухайн сургалтын байгууллагаас лавлаж тодруулах хэрэгтэй юм байна. Шаардлагатай тохиолдолд сургууль, цэцэрлэгийн мэдээллийг Нийслэлийн боловсролын газрын 7011-3080 утаснаас авч болох ажээ.
Сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ хангалтгүй байгааг далимдуулан иргэдийг хохироож байжээ | ||
Үзсэн: 1614 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.