Шууд Chart

"Амар байна уу" сар шинийн үзэсгэлэн өнөөдрөөс эхэлнэ

2024-01-15 10:52:45

Сар шинийн баярыг угтан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Амар байна уу 2024” жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа өнөөдрөөс эхлэх гэж байна.

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн өргөтгөсөн үзэсгэлэн худалдаанд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн 1,000 гаруй дотоодын үйлдвэрлэгчид нэг сарын хугацаанд түрээсийн төлбөргүйгээр оролцон, бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр борлуулна.

Үзэсгэлэн худалдаа 2024 оны нэгдүгээр сарын 15-наас хоёрдугаар сарын 9-н хүртэл өдөр бүр 09:00-20:00 цагийн хооронд Баянзүрх дүүрэг, Дүнжингарав худалдааны төвийн зүүн талд байрлах “Шинэ зуун айл” худалдааны төвд зохион байгуулагдана.

Сар шинийн баярыг угтаж Монголчууд 1.3 их наяд төгрөгийг зарцуулдаг бөгөөд 70 хувийг нь гадаадаас гарын бэлэг худалдан авахад зарцуулдаг байна.

Нийтэлсэн: Т.Урангуа

"Амар байна уу" сар шинийн үзэсгэлэн өнөөдрөөс эхэлнэ  
Үзсэн: 5805 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-01-17 22:38
Ymar goe stgel odonoor bn
Зочин [127.0.0.xxx] 2024-01-16 10:07
урд нь үзэгслэн худалдаа хямд байсан одооч ялгаагүй бөөх үнийн хөөргөдөл
Зочин [127.0.0.xxx] 2024-01-15 18:57
хөдөөнийхөн бирд болчихсон
Зочин [127.0.0.xxx] 2024-01-15 20:37
..үнэндээ хөдөөнийхөн биш харин тэднээс авч зарж байгаа толгой ченж мөн тэдний завсарын "ченжүүд" юм шүү дээ...хятадаас аогийн бараа авчирч өндөр үнээр зарж 33 жил хөрөнгөжсөн ч сэтгэлээ алдсан доншуур+шулаачидын замналыг таслах залуус гарах болтугай..энэ болЭБЭЭчүүдийн мөөөдлийн захиргаа+амх замбараа ёс суртахуунгүй эрх чөлөөг мөлжлөг болгосон занал юм даа....
Зочин [127.0.0.xxx] 2024-01-15 18:10
Архангай зүгийнхэн түүхий гурил чихэр хольсон муухай юм зарахаа болиорой.
Зочин [127.0.0.xxx] 2024-01-16 10:37
Улсаас жил бүр үнэгүй баир лангуу өгдөг үнэ нь тэнгэрт хадсан хэвээ

Бидэнтэй нэгдээрэй