Шууд Chart

Нийтийн тээврийн шинэ маршрутын төлөвлөлтөөр 74 чиглэлд 1075 автобус үйлчилгээнд гарна

2024-01-15 12:53:44

Нийслэлийн нийтийн тээврийн маршрутын давхцал арилгахаар шинээр төлөвлөлт гаргаад буй. Тодруулбал, Энхтайваны өргөн чөлөө, Чингэлтэйн өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөөнөөс Наадамчдын зам, Их тойруугийн гудамж, Нарны зам, Хүннүгийн гудамжаар нийт зургаан чиглэлд 375 автобус зорчих юм. Тус зургаан уртын чиглэлийг холбосон найман тойрог чиглэлд 92 автобус, бусад гудамж замуудаар үйлчлэх  богино эргэлтийн 40 чиглэлд 494 автобус үйлчилгээнд гарна. Түүнчлэн хот орчмын 15 чиглэлд 89 автобус явах бол их багтаамжийн автобус явах боломжгүй буюу хотын захын хорооллуудын таван чиглэлд 25 дунд багтаамжийн автобус явж, нийт 74 чиглэлд 1075 автобусаар иргэдэд үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөж байна. Эдгээр чиглэлийн төлөвлөлт нь бүгд хоорондоо огтлолцож байгаагаараа онцлогтой юм.

Богино эргэлтийг хэрэгжүүлснээр 11-13 км цаг байсан нийтийн тээврийн автобусны ашиглалтын хурд 18-20 км цаг болж, 25 орчим хувиар нэмэгдэх юм. Түүнчлэн чиглэлийн эргэлтийн хугацаа дунджаар 100 минут байгааг 70 минут болгон багасгахаар төлөвлөсөн. Зорчигчдын дамжин суух давтамж нэмэгдэх хэдий ч зорчиход зарцуулах хугацааг 10-30 хувиар буурах тооцоог гаргаад байна.

Нийтийн тээврийн сүлжээний дахин төлөвлөлттэй хавсралт хэсгээр орж танилцана уу.


Нийтийн тээврийн шинэ маршрутын төлөвлөлтөөр 74 чиглэлд 1075 автобус үйлчилгээнд гарна  
Үзсэн: 2175 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-01-15 17:21
Өвөрсогоот 3 явж байхад Сэлх явдаггүй шүү
Зочин [127.0.0.xxx] 2024-01-15 17:20
Сэлхийн чиглэлийн автобусны тоог нэмээч. Нэг талдаа гарчихлаар их хүлээнэ. Орой 18 цагаас хойш явах тоо нь багасдаг шүү. Анхаараарай
Зочин [127.0.0.xxx] 2024-01-15 15:13
Сайн байна уу орбит тахилт чиглэлд явж байгаа тэнүүн огоо компани автобусыг хэзээ солих юм бэ ямар ч шаардлага хангахгүй хэдэн сэг өчнөөн жил явж байна
Orbit avtuusaa soliocheeee [127.0.0.xxx] 2024-01-15 22:18
Тартагтаа тулсан хар тортогтой

Бидэнтэй нэгдээрэй