Шууд Chart

1000 хоригдол оргожээ

2013-07-29 09:26:24

Ливийн Бенгази хотын шоронгоос мянга гаруй хоригдол оргож олныг цочроогоод байна. Tэдгээр хоригдлыг оргoход нөлөөлсөн хүчин зүйл нь нутгийн ард иргэд гэлээ. Учир нь тус нутгийн ард иргэд өөрсдийнх нь газар нутаг дээр шорон байгааг эсэргүүцэж, шорон луу дайрсан гэнэ. Харин ийн гарсан үймээнийг далимдуулж хоригдлууд зугтсан ажээ. Ливийн Ерөнхий сайд Али Зайдан хэвлэлийн бага хурал хийж зарим мэдээлэл өглөө. Түүний мэдээлж байгаагаар хоригдлуудын ихэнх нь эрүүгийн гэмт хэрэгтнүүд байгаа гэнэ, мөн тэдний дунд Африк хоригдлууд болон Муамар Каддафын дэглэмтэй хоригдлууд ч байсан гэжээ. Одоогоор цагдаагийн тусгай мэргэжлийн салаа уг хэргийг хариуцан ажиллаж байна.

Нийтэлсэн: Ө.Төгс-Оюун

1000 хоригдол оргожээ  
Үзсэн: 1799 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй