
Error loading player: No playable sources found
Шоколадыг хадгалах горимыг зөрчиж удаан хадгалснаас чийгээ алдаж, агуулагдах сахар нь талсжиж гадаргуу дээр цайрч харагдах, эсвэл агуулагдах какао тос шоколадны гадаргуу дээр ялгарч цайрдаг.
Хугацаа нь дуусаагүй үед энэ хоёр нь нэг их айгаад байх зүйл биш боловч, нэгэнт хадгалалтын горим алдагдсанаас ингэж байгаа тул тосны исэлдэлт, микроб үржсэнээс нүүрсус, уургийн задрал явагдсан байж болзошгүй тул хэрэглэхгүй байх нь зөв.
Хадгалах хугацааг угаасаа л үйлдвэрлэгчид нь туршилт хийж тавьдаг тул дууссан ч хэрэглэж болно гэх ойлголтыг тархинаасаа гаргаад хаячих хэрэгтэй.
Хүнсний инженер О.Гал-Очир
Цайрсан шоколадыг идэж болох уу | ||
Үзсэн: 3407 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.