Шууд Chart

УДБЭТ-ын мэргэжлийн уран бүтээлчдийн ур чадварын шалгалт зохион байгуулагдлаа

2024-01-18 09:54:30

УДБЭТ-ын  Уран бүтээлчдийн мэргэжлийн  ур чадварын шалгалт 5 жилийн дараа зохион байгуулагдаж байгаа ба  уран бүтээлийн үйл ажиллагааг мэргэжлийн өндөр түвшинд тасралтгүй хөгжүүлэх шаардлагад нийцүүлэн Монгол Улсын хууль тогтоомж, холбогдох дүрэм журмын хүрээнд уран бүтээлчдийн ур чадварын бодит түвшинг тогтоож, уран бүтээлийн чанарт үнэлэлт, дүгнэлт өгөхөд өндөр ач холбогдолтой юм.

Өнөөдөр Балет ангийн уран бүтээлчид мэргэжлийн ур чадварын шалгалтаа  өгснөөр аттестатчилалын шалгалт амжилттай дууслаа.

Балет ангийн мэргэжлийн ур чадварын шалгалтын шүүгчээр МУК-ын зөвлөх багш, профессор  МУГЖ Т.Туул, ДБЭТ-ын Ерөнхий балетмейстер МУСТА Д.Дашлхагва, Удирдаач МУСТА Т.Гэрэлцэцэг болон зочин шүүгчээр ОХУ-ын Буриад улсын ДБЭТ-ын Ерөнхий балетмейстер Баярто Цырандоржиевич Дамбаев нар ажиллалаа.

Эх сурвалж: Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр

 


УДБЭТ-ын мэргэжлийн уран бүтээлчдийн ур чадварын шалгалт зохион байгуулагдлаа  
Үзсэн: 694 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй