Шууд Chart

БНСУ-ын Хөдөлмөр, халамжийн газартай уулзалт зохион байгууллаа

2024-01-18 13:34:44

БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөр, халамжийн газрын судалгааны хүрээлэнгийн хэлтсийн дарга Жу Хён Кютай өчигдөр уулзалт хийлээ.
 
Уулзалтаар Е-9 хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй Монгол Улсын иргэдийн мэдээллийн бааз бүхий цахим санг үүсгэх, албан хэрэгцээнд шаардлагатай статистик тоон мэдээллийг салбар тус бүрээр гарган цаг алдалгүй нэг эх сурвалжаас боловсруулан иргэд, олон нийтэд хүргэх, цаашилбал, Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд бодлогын дэмжлэг үзүүлэх чиглэлээр үр дүнтэй хамтран ажиллах тухай санал солилцов. Мөн БНСУ-д хөдөлмөр эрхэлж байхдаа үйлдвэрлэлийн осолд өртсөн монгол иргэдийн ослын шалтгааныг бүс нутаг, ажил мэргэжлээр нарийвчлан тодорхойлох ажлыг хэрэгжүүлэхээр боллоо.
 
БНСУ-ын Хөдөлмөр, халамжийн газар нь үйлдвэрлэлийн ослын шалтгаан нөхцөлийг тогтоон, осолд орсон иргэдэд даатгалын нөхөн төлбөрийг олгодог байгууллага бөгөөд манай төвтэй 2021 оны 6 дугаар сараас хойш хамтран ажиллаж байна. Тус байгууллага 2004-2023 оны хооронд Монгол Улсын 3,947 иргэнд үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрт 51,132,528,030 воныг олгожээ гэж БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвөөс мэдээллээ. 

БНСУ-ын Хөдөлмөр, халамжийн газартай уулзалт зохион байгууллаа  
Үзсэн: 711 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй