Өнөө өглөөний цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговийн өмнөд хэсгээр цасгүй, бусад нутгаар 0.0-37.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна гэж Цаг уурын байгууллагаас мэдээллээ.
Үүнээс хамгийн их нь Увсын Малчинд 37.0 см, Сагилд 32.0 см, Баруунтуруун, Давст, Хяргаст 30.0 см, Увсын Улаангом, Сэлэнгийн Бугантад 29.0 см, Зүүнговь, Завханы Баянтэс, Төв аймгийн Эрдэнэсантад 26.0-28.0 см, бусад хэсгээр 0.0-25.0 см цасан бүрхүүл тогтсон байна.
Ихэнх нутгаар салхи секундэд 2-7 метр, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр секундэд 11-13 метр хүрч ширүүссэн байна.
Улаанбаатар хот орчмоор өнгөрсөн шөнө 0.5-0.7 мм цас орсон. Салхи баруунаас секундэд 3-8 метр.
Өчигдөр буюу нэгдүгээр сарын 18-нд 12-14 хэм, өнгөрсөн шөнө Яармаг-Сонгины орчмоор 27 хэм, бусад хэсгээр 20 хэм хүйтэн хоносон байна.
Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр салхи секундэд 11-13 метр хүрч ширүүссэн байна | ||
Үзсэн: 1649 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.