Улаанбаатар хотод нэгдүгээр сарын 19-ний 05:00 цагийн орчмоос цас орж эхэлсэн.
Нийтийн эзэмшлийн авто зам, гудамж, талбайн цас цэвэрлэгээний ажилд Хот тохижилтын газар болон дүүргүүдийн ТҮК, гэрээт аж ахуй нэгж, байгууллагуудаас нийт 671 ажилтан, албан хаагч, тусгай зориулалтын 53 машин техниктэй ажиллаж байна.
Авто зам, талбайд халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлж 41 тонн бодис, 34 тонн давс цацаад байна.
Мөн иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудыг ойр орчмынхоо 50 метр хүртэлх зам, талбайг цэвэрлэж, халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлэхийг уриалж байна.
Ойр орчмынхоо 50 метр хүртэлх зам, талбайг цэвэрлэхийг уриалав | ||
Үзсэн: 728 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.